Үндсэн сайт

Танилцуулга

“Бизнетворк Академи” гэж юу вэ?

"Бизнетворк Академи" нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, онцлогт тулгуурлан ажилладаг. Бид ажил горилогч нарт чиглэсэн үйл ажиллагаа буюу тэднийг чадваржуулах, сурч хөгжих боломжоор хангах, тэдний давуу талыг ажил олгогч нарт таниулах зорилготой.

“Бизнетворк Академи” нь үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  1. Хүссэн ажилдаа орохыг зорьж буй ажил горилогч нарыг дэмжиж, тэдний мэдлэг ур чадварыг баталгаажуулан ажил олгогчдод таниулах;
  2. Ажил горилогч нарын сургалт, хөгжилд анхааран Гадаад хэл, Компьютер, Microsoft Office, Хүний нөөцийн анхан шатны үндсэн сургалтууд мөн гоо зүй, ажилд орох бэлтгэл, анкет бөглөх зааварчилгаа зэрэг сургалтуудыг тогтмол зохион байгуулна.

“Бизнетворк Академи”-д шалгалт өгч, үнэлгээгээ баталгаажуулах нь ямар давуу талтай вэ?

“Бизнетворк Академи” нь ажил горилогч нараас Мicrosoft Office болон Англи хэлний мэдлэг тодорхойлох шалгалтуудыг авч, оноог баталгаажуулах болно. Та “Бизнетворк Академи”-д шалгалт өгч, өөрийн үнэлгээг анкетад хавсаргаснаар, таны анкетыг ажил олгогчид хамгийн түрүүнд харсанаар, таны ажилд орох магадлал 5-10 дахин нэмэгдэнэ. Энэхүү боломжийг Монголд анх удаа "Бизнетворк Академи" танд олгож байна.

Манай бүх шалгалтууд олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн. Мicrosoft Office-н шалгалтыг Мicrosoft компанийн шалгалтын стандартаар, Англи хэлний шалгалтыг дэлхийд хамгийн олон салбартай, хамгийн их тархсан Inlingua хэлний сургуулийн албан ёсны тестээр авах болно.

Шалгалтын дүн, өөрийн ур чадварын үнэлгээгээ хэрхэн дээшлүүлэх вэ?

Өөрийн анкетанд тэмдэглэгдэх Microsoft Office болон Англи хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох шалгалтыг та хугацааны давтамжтай дахин өгч өөрийн үнэлгээг өсгөж болно.“Бизнетворк Академи”-д явагдах сургалтуудад хамрагдаж өөрийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх боломжтой. Энэ нь ажилд орох боломжыг улам нэмэгдүүлнэ.



Шалгалтууд

  • English
  • Microsoft Word
  • Microsoft Excel
  • Microsoft Power Point

(Бүх шалгалтын материалууд олон улсын стандартын дагуу боловсруулан бэлтгэгдсэн.)

Шалгалтын хуваарь

Даваа-Баасан гарагт 12:00, 14:00 цагт тус бүр авч байна.

Төлбөр

  1. English - 9,900 ₮ - 0 ₮
  2. Microsoft Word - 9,900 ₮ - 0 ₮
  3. Microsoft Excel - 9,900 ₮ - 0 ₮
  4. Microsoft Power Point - 9,900 ₮ - 0 ₮

(Шалгалтын үндсэн үнийг 9-р сарыг дуустал төлбөргүй болголоо. Та амжиж бүртгүүлээрэй)

Бүртгүүлэх

Та шалгалтад бүртгүүлэхдээ өөрийн анкетаар нэвтэрч, шалгалтын төрөл болон цагаа сонгон бүртгүүлнэ. Хэрэв та БИЗНЕТВОРК сайтад бүртгэлгүй бол анкетаа шинээр үүсгээрэй.

Бүх шалгалтыг Biznetwork Academy-н байранд авна.



Сургалтууд

“Бизнетворк Академи” нь Компьютерийн анхан шатны сургалт, Англи хэл, мөн ажлын ярилцлагад хэрхэн бэлдэх, анкет хэрхэн бөглөх зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулна. Сургалтыг мэргэжлийн багш нар сүүлийн үеийн техник онолоор заах болно. Та сургалтад хамрагдан, өөрийн ур чадвар, мэдлэгээ дээшлүүлээрэй.

 

 MS Excel програмын ерөнхий мэдлэг олгох ээлжит сургалтдаа элсэлт авч байна. Сургалт 2018.10.03-нд эхлэнэ.

Та уг сургалтад хамрагдсанаар Excel-н үндсэн функцуудын хэрэглээг мэдэх, тоон мэдээлэл боловсруулах, хүснэгт график байгуулах зэрэг шаардлагатай мэдлэгийг эзэмшинэ.

  • Сургалтын үргэлжлэх хугацаа: Ажлын 5 өдөр
  • Хичээлийн хуваарь:

Өдрийн анги: 09:00-11:15

Оройн анги: 15:30-17:45

  • Тавигдах шаардлага: Excel-н анхан шатны мэдлэгтэй байх
  • Анги дүүргэлт: 10-12 хүн
  • Төлбөр: 40,000 төгрөг

Нэхэмжлэгч байгууллагын нэр: Бизнетворк Консалтинг ХХК

Дансны дугаар: 5124032265 (ХААН БАНК)

Э-шуудан: bizacademy@biznetwork.mn

(Та гүйлгээний утга дээр нэр болон утасны дугаараа заавал бичнэ үү. Төлбөр төлсөнөөр таны бүртгэл баталгаажна)



Холбоо барих

Хаяг

Хан-Уул дүүрэг, 19-р хорооллын автобусны буудлын чанх урд байрлах "Хаан банк" 3-р давхарт 304 тоот

Утасны дугаар

9980-8080

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.