Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн төв, Фидес цамхаг, 802 тоот

Илтгэх урлагийн 10 зөвлөмж

4 сарын 24. 15:56   |   313

Илтгэх урлагийн 10 зөвлөмж

Хүн бүр илтгэл тавихдаа тодорхой хэмжээгээр айж сандарч байдаг. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж айдсаа даван туулахад тань тус болох эдгээр 10 дүрмийг та амьдралдаа хэрэгжүүлж чадвал  ямар ч сэдвээр чөлөөтэй ярих чадвартай болно.

  1. Эхний бөгөөд заавал хэрэгжүүлэх дүрэм бол та ярьж буй зүйлээ мэддэг байх ёстой. Та өөрийн сонирхол татсан сэдвийг сонгоод тухайн сэдвийн талаар судалгаа хийж хангалттай мэдээлэл цуглуулах хэрэгтэй боловч олдсон бүх мэдээллийг илтгэлдээ оруулах шаардлагагүй. Өөрт тохиолдсон явдлаа харилцан ярилцаж хошин мэдрэмж ашиглавал ярих зүйлийнхээ агуулгыг санахад амархан байдаг. 

  2. Та гартаа микрофон, эсвэл микрофонтой төстэй зүйл барьж хэлэх гэж буй санаагаа чангаар ярьж дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Дасгал хийж байхдаа илтгэлийнхээ хаана нь зай авбал тохиромжтой мөн амьсгал авах зайгаа тооцоолоорой. Та өөрт ногдсон цагаасаа хэтрэхгүйн тулд цагаа сайн төлөвлөх хэрэгтэй.

  3. Сонсогчдоо ерөнхийд нь болон хувь хүн талаас нь мэддэг байхад буруудахгүй. Хүмүүс хүрэлцэн ирмэгц дөхөж очоод өөрийгөө танилцуулан, асуулт асууж тэдний талаар мэдээлэл авч чадвал та сонсогчдын урд гарахдаа танихгүй хүмүүсийн дунд биш найзуудтайгаа байгаа мэт мэдрэгдэх болно.
    Ерөнхийдөө та сонсогчдынхоо сэтгэлгээг мэдэж байх хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ сонсогчдын ихэнх нь цагаан хоолтон байхад та махан тэжээлтнүүдийн талаар яривал тийм ч таатай биш.

  4. Илтгэл тавих танхимын байдалтай танилцаарай. Илтгэл тавих цагаас арай эрт ирээд эргэн тойрноор алхаж илтгэлдээ ашиглах микрофон, үзүүлэх материал зэргээ хэрэглэж үзээрэй. 

  5. Та сонсогчидтойгоо ярилцаж чадвал илтгэлээ эхлэхдээ тайван байх болно. Сонсогчидтойгоо ярилцсаны дараа хэсэг хугацаанд завсарла, инээмсэглээд 3 хүртэл тоолоод яриагаа үргэлжлүүлээрэй. Хамгийн сонирхолтой нь энэ арга үргэлж амжилттай болдог. Та үүнийг дасгал сургуулилт хийхдээ туршиж үзээрэй.

  6. Та өөрийгөө илтгэл тавьж байна гэж төсөөлөөд дасгал сургуулилтаа хийгээрэй. Ярьж буй сэдэвтээ автаж итгэл дүүрэн ярьж байна хэмээн төсөөл. Сонсогчдод таны яриа таалагдаж, таныг хошигноход инээж мөн төгсгөлд нь алга ташиж байна гэж төсөөлвөл илүү урам зоригтой болох болно.

  7. Сонсогчид таныг ичгэвтэр байдалд оруулахын тулд бус харин таныг илтгэлээ амжилттай тавьж, таны юу ярихыг сонсохоор ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин тэд мэдээлэл авч, сонирхол төрүүлэх болон өөрсдийг нь хөгжөөх зүйл сонсохыг хүлээж байгаа тул ярих зүйлээ бэлдэхдээ үүнийг анхаараарай. 

  8. Та сандарч байгаагаа илэрхийлж уучлалт гуйх хэрэггүй учир нь та л хэлэхгүй бол тэд анзаарахгүй.

  9. Хэрвээ та сандарч байгаадаа биш ярьж буй зүйлдээ л төвлөрч чадвал тулаанд яллаа л гэсэн үг. Сонсогчид таныг харахаар биш харин таны ярих зүйлийг сонсохын тулд ирсэн учраас та дээрх аргыг хэрэглэвэл таны сандрал ор мөргүй алга болж ярьж буй зүйл тань гэрэлтэх болно.

  10. Хамгийн сүүлийн 10 дахь дүрэм бол зоригтой алхам хийж өөртөө туршлага хуримтлуулах явдал билээ.

Зөвхөн илтгэх урлаг заадаг маш олон сургалтын төвүүд байдаг.

Хэрвээ та бусдын өмнө илтгэх айдсаа даван туулмаар байвал энэ талаар сургалт явуулдаг мэргэжлийн трэйнингийн төвд суувал хамгийн үр дүнтэй байх болно. Cургалтын төвүүдэд дадлага хийх цаг, тулж ажиллах мэргэжлийн зөвлөгөө авах боломж хомс байдаг бол Дэйл Карнеги Трэйнингийн Хүчирхэг илтгэл сургалтад та хамгийн багадаа 7 удаагийн илтгэл тавьж, тусгайлан коучинг авах боломжийг олгох болно. Та танилцуулга сургалтад хамрагдах бол 7000-0330 утсаар бүртгүүлээрэй

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Дэйл Карнеги Трэйнинг Монгол. 2013-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.