Үндсэн сайт
Монгол улс, Хан-Уул дүүрэг, 19-р хорооллын автобусны буудлын чанх урд байрлах "Хаан банк" 3-р давхарт 303 тоот

HR Event & Networking night

8 сарын 29. 15:33   |   600

“Бизнетворк Консалтинг” ХХК-с харилцагч байгууллагынхаа хүний нөөцүүд болон удирдах албан тушаалтнуудад зориулан хоёр сар тутамд "HR Event" сургалт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаад урилгаар “Хархорум” Академийн Захирал Д.Энхбат “Яагаад Дижитал?” сэдвээр оролцлоо. Сургалтанд дижитал холбоос ашиглан мэдээллийн эрин үеийн дараагийн давлагаанд хэрхэн бэлдэх, дижитал өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч бизнесээ төлөвлөх талаар ярилцан асуулт хариултаар дүүрэн сонирхолтой сургалт боллоо.

Сургалт #Networking night-аар үргэлжилж харилцагч байгууллагуудын удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүд хоорондоо танилцан, дадлага, туршлага, мэдлэгээ хуваалцсан үдэш байлаа. Сургалт, арга хэмжээнд урилгаар оролцсон багш болон хамтран ажилладаг байгууллагын бүх гишүүддээ, Premium Palace Mongolia-н хамт олондоо талархал илэрхийлье. “HR EVENT” –ийн сургалт бүхэн үр өгөөжөө өгч, мэдлэг, туршлага нэмж байдагт бид бүхэн итгэлтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

  

  

 

  

  

  

 

  

 

  

  

 

 

© Бизнетворк Консалтинг ХХК. 2009-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.