Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла төв, 15 давхар

Нээлттэй ажлын байрууд

2018-10-19
Цахим банкны хэлтсийн мэргэжилтэн

Банкны цахим банк, төлбөрийн картын хэвлэлт, хадгалалт, идэвхжүүлэт, картын системийн өдөр өндөрлөлтийн хэвийн үйл ажиллагааг хангах, зах зээлийг өргөжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хариуцна. 

Цахим банк болон төлбөрийн картын нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй хэвийн ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх (хэвлэлт, захиалга, хадгалалт, дугтуйлалт, системийн өндөрлөгөө), төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах, үйл ажиллагаатай холбоотой журам заавар боловсуулах, сургалт зохион байгуулах;
Цахим банк болон төлбөрийн картын бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл судалгаа, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийн тест хийх, харилцагчийн санал, гомдол, хүсэлтийг шийдвэрлэж сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, цахим банк болон картын бүтээгдэхүүнийг сайжруулах санал дэвшүүлэх, түүнтэй холбоотой арга хэмжээ авах;
Хариуцсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой жил, улирал, сарын тайланг цаг тухайд нь гаргах;  
Бусад.

2018-10-19
АРИЛЖААНЫ ХЭЛТЭСТ ДИЛЕР

Банкны үнэт цаасны хүүгийн орлого, гадаад валютын арилжааны ашгийг нэмэгдүүлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, банк хоорондын болон харилцагчтай захын хэлцлүүдийг хийх

2018-10-11
Дадлагажигч

Хүчирхэг Маркетер, Бүтээлч Дизайнераар суралцдаг ОЮУТАН ЗАЛУУСЫГ банкны салбарт дадлага хийхийг урьж байна.
  
АЖЛЫН НӨХЦӨЛ:
Дадлагажигчийг заавал бүтэн цагаар ажиллах шаардлага тавихгүй ба хичээлийн засвар зайгаараа хагас цагаар ажиллаж болно
 
 

2018-10-11
Үйлчлэгч

Банкны байр, үйлчилгээний заал талбайн гадна, дотно ариун цэврийг хариуцаж, цэвэр үзэмжтэй байлгана. Банкны хариуцсан талбайн цэвэрлэгээ, угаалгыг үйлчилгээний газрын шаардлага хангахуйц хэмжээнд чанартай тогтмол  хийж гүйцэтгэн, хүмүүсийн ая тухтай ажиллах, хөдөлмөрлөх нөхцөл, тохилог орчин бүрдүүлэн ажиллана.    

Их цэвэрлэгээг сард 2 удаа хийх ба компьютер болон бусад тавилгыг зориулалтын хэрэглээний материал ашиглан цэвэрлэх;
Банкны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар санаачлага гарган ажиллах;
Бие засах өрөөний цэвэрлэгээнд онцгой анхаарч, ариутгал, агааржуулалтын бодис хэрэглэн, хогийг зориулалтын саванд хийлгэж байх, сантехникийн гэмтэл гарвал засвар үйлчилгээг хийлгэх арга хэмжээ авч, мэдэгдэх; 
Аливаа засвар үйлчилгээ хийлгэхдээ гүйцэтгэгчийн ажилд тогтмол хяналт тавьж, дуусмагц актаар хүлээлцэн гүйцэтгэлийг хянуулж, тодорхой хугацааны баталгаа гаргуулан авах;
Цэвэрлэгээний материалыг нормын дагуу, зарцуулалтад хяналт тавьж ажиллана.

2018-10-08
Программ ашиглалтын мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Банкны суурь бүртгэлийн систем, Дижитал банкны системийн параметрийн бүтэц, зарчим, ажлын горимыг судлах, оновчтой, үр ашигтай хувилбар хайх, шинэ санал дэвшүүлэх, шийдвэрлүүлэх,
Суурь бүртгэлийн системийг банкны бусад програм хангамжтай уялдан ажиллах нөхцлийг судлах, шийдлийг тодорхойлох, нэвтрүүлэх, алдаа дутагдлын шалтгааныг тодорхойлох, засварлах, урьдчилан сэргийлэх,
Шинэ систем, программ хангаж нэвтрүүлэх ажилд оролцох, суурь бүртгэлийн болон бусад системд үйл ажиллагаа болон технологийн дэмжлэг үзүүлэх,
Шинэ систем, програм хангамжийг тестлэх, сургах, нэвтрүүлэх,

2018-10-04
БАЙГУУЛЛАГЫН БАНКНЫ ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

Иргэд болон томоохон аж ахуйн нэгжүүдэд банкны бизнесийн бүтээгдэхүүний талаар сурталчлан таниулж борлуулах замаар зээлийн багцын өсөлтийг хангах, шинэ харилцагч нарыг татах, мөн банкны харилцагч нартаа урт хугацааны сайн түншлэлийн харилцааг тогтоож үр дүнтэй хамтран ажиллахад ажлын байрны зорилго чиглэгдэнэ.

2018-09-28
ТЕЛЛЕР

Банк хоорондын болон салбар хооронд хийгдэх бэлэн, бэлэн бус төлбөр тооцоо, гадаад төлбөр тооцоог харилцагчийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэйгээр ажиллана.

Ажлын байрны зарууд

  1. Цахим банкны хэлтсийн мэргэжилтэн10 сарын 19. 12:09
  2. АРИЛЖААНЫ ХЭЛТЭСТ ДИЛЕР10 сарын 19. 12:07
  3. Дадлагажигч10 сарын 11. 17:40
  4. Үйлчлэгч10 сарын 11. 17:20
  5. БАЙГУУЛЛАГЫН БАНКНЫ ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР10 сарын 4. 12:03
© Тээвэр хөгжлийн банк . 1997-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.