Үндсэн сайт
Ажлын ярилцлага авахад тань туршлага дутаж байна уу?
Ажил мэргэжил ба карьер · 7 сарын 2. 10:08 · 4,902

Хүнд өдөр байлаа. Хэдэн ажлын эцсийн хугацаа тулсан, нэлээд хэдэн имэйлд хариу илгээнэ гээд овоорсон их ажил. Харин одоо маркетингийн салбарт ажилладаг атлаа ажлын ярилцлага авах боллоо. Хэрэв танай байгууллагад хүний нөөцийн ажилтан байхгүй бол ажлын ярилцлагад бэлтгэх зөвлөмж өгье. Үүний ачаар та нэг ширээнээс нөгөөд хүндрэл багатай шилжих юм.

Юуны өмнө ажлын ярилцлагын үеэр ажил горилогч тантай, танай байгууллагад ажиллах эсэхээ давхар шийддэг гэдгийг анхаарах нь зүйтэй. Ажил горилогчид таатай сэтгэгдэл үлдээх хугацаа тийм ч их биш буйг санаарай.

  1. Ажлын үүрэг хариуцлагатай холбоо бүхий асуултыг жагсаан бичнэ. Хэрэв ажлын тодорхойлолт бэлэн биш бол тухайн ажлын гүйцэтгэх үүргийг цувуулан бич. Дараа нь эдгээр үүрэгтэй холбоо бүхий асуултыг ард нь зохионо.

  2. ‘Та өмнө хэзээ .... байсан бэ’ гэх мэт зан байдлын асуулт бэлд. Өмнөх амжилт, зан байдлын талаар тодорхой жишээ хүссэн асуулт сонгоорой. Урьд гаргасан амжилтуудаас ирээдүйн амжилтыг тодорхойлж болдгийг мартуузай.

  3. Ярилцлагын өмнө ажил горилогчийн резуметэй заавал танилц. Мэдээжийн хэрэг мэт санагдах ч ярилцлагын өмнө резумег нягталж, асуултаа тохируулах нь цагийг үр ашигтай зарцуулж байгаа мэт сэтгэгдлийг нөгөө талд төрүүлдэг. Хэн ч ярилцлагын дундуур таныг юм уншиж суугаасай эсвэл дараагийн асуултаа бодоосой гэж хүсэхгүй.

  4. Ажил горилогчид зориулсан ярилцлагын хуваарь зохионо. Эхлээд байгууллагын талаарх товч тайлбар өгнө. Дараа нь ажлын үүргийг дурдана. Эцэст нь бэлдсэн асуултаас асууна. Үүний дараа ажил горилогчид асуулт тавих боломж олгоно. Урьдаас бэлдсэн дарааллаар явснаар хоёр талын анхаарал сарнихгүй, ямар үе шат ирж буйг төвөггүй мэдэх юм.

  5. Ярилцлагын үеэр хэт их ярих хэрэггүй. Ер нь бол нийт хугацааны 30 хувьд нь та ярихад хангалттай. Ажил горилогчид өөрийн ур чадвар, чадамжийн талаар дэлгэрэнгүй ярих боломжийг олгох юм. Мөн хэрэгтэй бүх асуултаа тавьсан эсэхийг анхаараарай. Гол асуултаа орхигдуулж болохгүй.

  6. Албан хандлагаас хөндийрч болно. Ажилд горилогчид уух юм санал болгож, ирэхдээ төөрч будлисан эсэхийг асуухад гэмгүй. Гол нь ярилцлагыг цагтаа эхлүүл. Боломжтой бол дагуулж яваад албан газраа танилцуул. Бусад ажилтантай үг солих боломжоор хангасан ч болно.

  7. Үгэн бус илэрхийлэмжийг анзаар. Ярилцах үед нүд рүү эгцэлж харах, зохимжтой хувцас өмссөн эсэхийг ажил горилогчид анзаарч суудаг. Таны ярианы өнгө, үг хэллэг зохимжтой бас мэргэжлийн байх хэрэгтэй. Ажлын үүрэг, байгууллагын зорилгыг хэлэхдээ тун цэгцтэй бай. Өдөр тутмын зохимжтой хувцас сонгож, үйл хөдлөлдөө ч гэсэн анхаарахад гэмгүй. Та бол байгууллага, хэлтсийн төлөөлөл тул таны үйл хөдлөл ч гэсэн байгууллагын тусгал болж буйг мартаж болохгүй.

  8. Эелдэг байх ч хэт нөхөрсөг байх хэрэггүй. Ажил үүрэгтэй л холбогдолтой асуулт асууна. Хэрэв ажил горилогчтой хам сэдвээр чалчих нь хангалттай ур чадвартай болохоор биш харин хувь хүнийхээ хувьд танд таалагдсан учраас ажилд авахад түлхэц болж мэднэ.

  9. Имэйл эсвэл утсаар бүх ажил горилогчид тэнцсэн эсэхийг мэдээлэх хэрэгтэй. Энэ бол ажил хэрэгч чанараас гадна ажил авах явц ийнхүү өндөрлөж буйг илтгэдэг.1

Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.