Үндсэн сайт
Оюуны чадамжаар нь ажилд авдаг бол нэг зүйлийг орхигдуулж байна
Ажил мэргэжил ба карьер · 9 сарын 6. 14:33 · 1,682

Варрен Буффет хэдэн жилийн өмнө ажил горилогч дундаас зөв хүнээ таних цөөн хэдэн зөвлөгөө өгсөн байдаг. Уг зөвлөмжийг хураангуйлж үзвэл тэрээр гурван ур чадварт хамгийн ихээр төвлөрөх бөгөөд уг гурвын нэг нь юугаар ч орлуулшгүй чадвар аж.

Ерөнхийдөө бол тухайн хүнээс гурван зүйлийг нь харах учиртай: оюуны чадамж, эрч хүч, ёс суртахуунтай байдал. Хэрэв тухайн хүнээс гурав дахь хүчин зүйлийг олж харахгүй бол эхний хоёрыг байгаа ч гэж санах хэрэггүй.

Буффетийн зөв бололтой. Ажилд горилогч тэр тусмаа менежерийн албанд яагаад ажил горилогч нарын ёс суртахуунтай байдлыг онцолж үзэх учиртайг ийнхүү тайлбарлая:

Тэдний үйл хөдлөлийг асуух хэрэггүй.

Hall of Fame –ийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Тони Данжи өөрийн “Нийтлэг бус” хэмээх номондоо “Ёс суртахуун бол зохимжтой ба зөв хоёрын дундах сонголт. Ёс суртахууныг урьтал болгож дадсан хүмүүсээс хийх үйлдлийг асуух ч хэрэггүй. Энэ хүмүүс үнэн, шударга ёс, ёс зүйн дунд ажиллах тул зүрхээ сонсож, зөв үйл хийдэг. Хэн ч хараагүй байхад мөн л уг үйлдлээ хийнэ. Тэдний үйлдэл хүн бүрийн нүдний өмнө байх тул бусдаас мөн танаас тэр санаа зовох, нуух зүйлгүй байдаг. Энэ төрлийн хүмүүс танаас юм нуух бий хэмээн санаа зовох шаардлагагүй юм.” хэмээн бичжээ.

Нэг л мэдэхэд итгэл бүрэлдэнэ.

Багийн нэг л гишүүн ёс суртахуун, зөв үнэлэмж дор ажлаа хийж дадахад ойр орчмын албан хаагчдын дунд итгэл бүрэлддэг. Хамтран ажиллагч нэгнээ найдаж болохуйц мөн хийсэн ажлынхаа эзэн нь болж чаддаг нэгэн хэмээн үзэж, үнэлж эхлэх юм. Нэгэнт итгэлцэл газар авбал албан хаагч тус бүр хамт олныхоо дунд тайван аюулгүй байх бөгөөд энэ нөлөө цааш тэлсээр байдаг онцлогтой.

Ёс суртахууны хариуд хүндлэл.

Тэд нэг л мэдэхэд хүндлэл хүртэж эхэлнэ. Яагаад гэж үү? Учир нь хүн төрөлхтөн бусдаас ёс суртахуун харахыг хүссээр ирсэн. Тэр тусмаа дээд захиргаа, удирдагч нараас өөрийн эрхгүй ёс суртахуун хүсэмжилдэг нь нэгэнт ил болжээ. Хэрэв энэ зан чанар танд байгаа бол удирдагчийн суудал аяндаа таныг чиглэх нь тодорхой. Учир нь өөрийн болон багийн өмнөөс гаргах таны шийдвэрийг тэд хүндэлнэ.

Ёс суртахууныг зөв асуултаар илрүүл.

Ярилцлагын явцад тухайн ажил горилогчид зөв асуулт тавих хэрэгтэй. Ер нь бол багахан туршлага суусан ажил горилогч нар ямар асуултад юу гэж хариулбал сул талаа эсвэл сөрөг талаас холуур өнгөрч чадахыг мэдсэн байдаг. Тэдэн дундаас муу алимыг нь ялгахын тулд гэнэдүүлэн бөмбөг шидэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барьц алдуулах юм. Энэ мэтийн асуулт нэн тохиромжтой:

Чамайг нэгэн үйлчлүүлэгчтэй холбоо тогтоо гэж хэллээ. Чи бидэнд туслахын тулд түүнд багахан худал ярьж чадах уу?

Энэ бол гүйцэтгэх захирлын төвшний хүнд тавьдаг асуулт. Хэрэв тийм ээ гэсэн хариулт авбал ярилцлага удаан үргэлжлэхгүй хэмээн үзэж дараагийн ажлаа төлөвлөсөн нь дээр. Харин үгүй гэсэн хариулт нь ёс суртахуун өндөртэй, ажилд авч болохуйц хүний шинж болох юм.

 

Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.